Захирлын мэндчилгээ

Захирлын мэндчилгээ

alt text

ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ

Манай компани нь залуу үеийн шилдэг инженер техникийн ажилчид бэлтгэж, дотооддоо зураг төсөл боловсруулж, зургийн дагуу тоног төхөөрөмжийг үйлдвэрлэн барьж байгуулдаг "Үндэсний тэргүүлэх зэргийн үйлдвэрлэгч компани" болохоор зорьж ажиллаж байна. Бид одоогоор цахилгаан экскаваторын автоматжуулалт, нүүрсний хийжүүлэлт, коксжуулалт, баяжуулалтын дэвшилтэт шинэ технологийг Монгол улсдаа нэвтрүүлж, бүрэн хэмжээгээр түлхүүр гардуулах нөхцөлөөр хэрэгжүүлэх чадамжийг бүрдүүлээд байна.

Манай хамт олон нь олон улсын шинэ технологи, шилдэг менежментийн мэдлэгээс суралцаж, өнөөгийн түвшинд хамт олноороо ахин дэвшиж хөгжих суурийг тавьж байна. Тун удахгүй Монгол улсын инженерүүд, залуучууд дэлхийн хэмжээний төслийг өөрийн эх үүсвэрээр, мэдлэг чадвараар бие даан хэрэгжүүлж, дэлхийн компани гэдэг тодотголтой ажиллах бололцоог бий болгохын төлөө бид ажиллаж байна.

Компани ашигтай ажиллана гэдэг компанийн хамт олны цалин өндөр, нийгмийн хангамж сайн, сэтгэл санаа өөдрөг байна гэсэнтэй адил юм. Ар гэрийн амьдрал баталгаатай, өөдрөг сэтгэхүйтэй ажиллагсад нь хэрэглэгч үйлчлүүлэгчид ч мөн адил сэтгэл ханамжийн өндөр баталгаатай үйлчилгээг цаг хугацаанд нь чанартай хүргэж чаддаг билээ. Бид нийгэмд тустай, байгаль орчинд хор хөнөөлгүй, хэмнэлттэй ажиллах зарчмыг баримталж, Монгол улсынхаа хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулах нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж буй нэгэн үеийнхэн билээ.

Үйлчлүүлэгч та үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байхад, үйлдвэрлэгч бид гадны компанийн үйлчилгээнээс хол давуу, чанартай үйлчилгээ үзүүлэхээр зорих ёстой гэж бид ухамсарладаг.

Жүрмэдийн Очир
worker

Бид эрдэс боловсруулалт, уул уурхайн олборлолт, эрчим хүч үйлдвэрлэл, эрчим хүчний барилга угсралт, төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, дэд бүтцийн барилга байгууламж угсралт, тэдгээрийн зөвлөх үйлчилгээ гэсэн үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг.